Эрдэнэт үйлдвэрт гарсан дэлбэрэлтийн улмаас нэг хүний биеийн байдал маш муу байна

Ж.Номин
2024-09-19

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ус хангамжийн цех, цэвэрлэх байгууламжийн хэсгийн хлораторын станцад дэлбэрэлт болж 38 настай8 эмэгтэй А хүнд бэртэж эмнэлэгт хүргэгджээ. Одоогоор биеийн байдал хүнд, баруун талын гар, хөл, нүүр хэсэг химийн бодист /хлоратор/ түлэгдэж гүнзгий шарх үүссэн. Амьсгалын зам руу химийн бодис орж, уушги болон бусад эрхтнүүддээ ноцтой гэмтэл авсан байж болзошгүй байгаа аж.

Тухайн үед хохирогчийг Улаанбаатар хот дахь ГССҮТ-рүү онгоцоор яаралтай тээвэрлэх шаардлага үүсэж, Онцгой байдлын газарт хандсан боловч тус байгууллагын зүгээс онгоц илгээгээгүй байна. Ийнхүү хохирогчийг машинаар зөөвөрлөснөөс болж биеийн байдал нь муудаж, маш хүнд ирсэн гэх мэдээлэл цацагдаад буй. 

Тус хэргийн дуудлага мэдээлэл 09-р сарын 11-ний 10:25 цагт цагдаагийн байгууллагад ирсэн бөгөөд хэргийг Орхон аймгийн цагдаагийн газар шалгаж байна.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe