БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод болсон марафонд манай улсын Үндэсний шигшээ багаас дөрвөн тамирчин өрсөлджээ. Тэгвэл Б.Мөнхзаяа хагас марафон буюу 21 км-ийн зайг 1:16.38 цагийн амжилтаар туулж, алтан медаль хүртсэн байна.
Харин бүтэн марафон буюу 42 км-ийн зайд Г.Ганцэцэг 12 дугаар байрт орсноор Бостон марафонд уралдах эрхээ авчээ. Улаанбаатар марафон”-ны зургаан удаагийн аварга, УАШТ-ий 5000, 10000, хагас марафоны дээд амжилтыг эзэмшигч Б.Мөнхзаяа нь “Рио-2016”, “Токио-2020”, Парис-2024” зуны олимпын наадамд уралдсан тамирчин юм.
Сэтгэгдэл үлдээх