НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулган есдүгээр сарын 22-23-ны өдрүүдэд Нью-Йорк хотноо болж байна. Чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож буй юм. Тэрбээр “Хэнийг ч үл орхигдуулах: одоо болон ирээдүй хойч үеийнхний төлөө хамтдаа энх тайван, тогтвортой хөгжил, хүний эрхэм чанарыг дээшлүүлэх нь” сэдэвт Ерөнхий санал шүүмжлэлд үг хэллээ.
Мөн олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар Монгол Улсын байр суурь, төр, засгаас хэрэгжүүлж буй гадаад бодлогын зорилт, тэргүүлэх чиглэлийг танилцуулав.
Дээд түвшний уулзалтад 83 улсын төрийн тэргүүн, хоёр улсын дэд Ерөнхийлөгч, 52 улсын Засгийн газрын тэргүүн, 5 гишүүн улсын Шадар сайд оролцож байгаа юм.
Сэтгэгдэл үлдээх