НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон Японы Ерөнхий сайд Фүмио Кишида нар уулзсаныг NHK мэдээлсэн байна.
Уулзалтаар Монгол-Япон хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны гэрээг ойрын хугацаанд байгуулахаар тохиролцжээ. Мөн хоёр улсын хамтын ажиллагааг "Тусгай стратегийн түншлэл" болгож, өргөжүүлэхээр болсон аж.
Фүмио Кишида нь манай улсад наймдугаар сарын 11-12-ны өдрүүдэд айлчлах гэж байсан ч Япон Улсын Миязаки мужид 2024 оны 8 дугаар сарын 8-ны өдөр болсон газар хөдлөлтийн улмаас илүү өргөн хүрээг хамарсан хүчтэй газар хөдлөлт болох магадлал нэмэгдсэн тул айлчлалыг цуцалсан юм. Тэгвэл тэд Нью-Йорк хотноо ийнхүү уулзжээ.
Сэтгэгдэл үлдээх