Өмгөөлөгч Г.Батбаярын охин Б.Ариунзаяаг эрэн сурвалжилж байна, Б.Ариунзаяа нь Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт хүний биед халдсан гэх мэдээлэл гарсан билээ.
Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад “Цагдаагийн байгууллагын эрэн сурвалжлалтын санд бүртгэж, хайж байгаа нь үнэн” хэмээн хариулсан. Гэвч Б.Ариунзаяа нь эдгээр асуудлыг үгүйсгэж, түүний аав Г.Батбаярын нас баралтын талаар мэдээлэл өгөн сэтгүүлчдээс тусламж хүслээ.
Тэрээр мэдээлэлдээ “Энэ мэтчилэн зүйлсээс болоод Монголд очно гэхээс зүрх үхэж нулимс гардаг. Аавыг минь зөндөө тамласан цагдаа нар... Одоо миний ээлж ирсэн юм шиг байна. Энэ нийгмээс чадахаараа хол байж дүү нараа өөртөө авах нь л миний амьдралын өдрийн бодол шөнийн зүүд.
1. Надад эрэн сурвалжлагдах шалтгаан байгаагүй. Кофены хэрэг шүүхээр орж дуусаад хилийн хоригтой 3 жил болоод, тавигдсан өдөр нь Монголоос явсан. Би эрэн сурвалжлагдаж байгаагаа өнөөдрийг хүртэл мэдээгүй. Хэрэгт холбогдогчоор татагдаагүй хүнийг эрэн сурвалжлах нь өөрөө хууль бус. Гэхдээ монголд хууль байхгүй. Хуулиар сурч төгссөн хүний хувьд хэлэхэд.
2. Аавын үхэлд миний гэр бүл болон ардчилсан намаас 2 хүнийг буруутай хэмээн үзэж байгаа. Туг.мн-ы эрхлэгч Аринтуул болон Амарсайхан.
3. Ардчилсан намд хэзээ ч засгийн эрх байгаагүй. Аав ардчилсан намын 2 дугаар гишүүн байсны хувьд Ардын намын өмнө эрх чөлөө яаж үнэгүйддэг гэдгийг насаараа харсан. Миний амьдрал угийн ийм болчихсон. Би яаж ч хүссэн тайван амьдрах боломж надад өгдөггүй, боломж гардаггүй. Надад ямар нэгэн эрх мэдлийн хойноос хөөх хүсэл сонирхол байхгүй учраас худлаа ярих шалтгаан байхгүй. Битгий итгээрэй. Би мэдээгээр харуулаад байгаа шиг аймшигтай мангас ерөөсөө биш ээ” гэжээ.
Сэтгэгдэл үлдээх
ЭЦГИЙГ НЬ С.АМАРСАЙХАНЫ ХҮҮ АЛСАН ! ОХИН НЬ ГЭРЧ ТУЛ ЭЛДВЭЭР ДАРАМТАЛЖ БАЙНА!
ЗОЧИН
Дэмжих үү?
0 0