Монголын хөл бөмбөгийн U20 насныхан ААШТ-ий урьдчилсан шатанд оролцоно

О.Пүрэвсүрэн
2024-09-24

Азийн 20 хүртэлх насны аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тэмцээн Лаост эхэлж байна.

Тэмцээнд өрсөлдөх Монголын шигшээ багийнхан тус улсад газарджээ. Манай багийн ахлах дасгалжуулагчаар Б.Анар, туслах дасгалжуулагчаар П.Алтантулга, хаалгачийн дасгалжуулагчаар Б.Нармандах ажиллахаар томилогдсон байна.

Монголын баг эхний тоглолтоо маргааш буюу 26-нд Энэтхэгийн багтай хийнэ. Харин 27-нд талбайн эзэн Лаостой, 29-нд Азийн хүчтэй багуудын нэг Ирантай тоглохоор учраа таарчээ.

 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe