Сансрын нисгэгчид сансарт өнгөрүүлсэн хугацаагаар дээд амжилт тогтоожээ

О.Пүрэвсүрэн
2024-09-24

Олон улсын сансрын станцаас (ОУСС) Оросын хоёр, Америкийн нэг сансрын нисгэгчийг тээсэн “Союз” хөлөг даваа гарагт Казахстанд газарджээ.

Хөлөг ОУСС-аас салснаас хойш гурван цаг 30 минутын дараа Казахстаны тал нутагт газардсан байна. Газардалтын сүүлчийн шатанд "Союз" хөлөг улаан, цагаан өнгийн шүхрээр 7.2 м/сек-ийн хурдтай бууж, сүүлчийн секундэд зөөлөн газардахын тулд жижиг пуужингууд харвасан байна.

Сансрын станцад 374 хоног ажилласныхаа дараа эх Дэлхийдээ эргэн ирж буй Олег Кононенко, Николай Чуб нар сансарт хамгийн удаан хугацаагаар байсан өмнөх дээд амжилтыг эвджээ. Ингэснээр сансрын нисгэгчид сансарт өнгөрүүлсэн хугацаагаар дээд амжилт тогтоож байгаа хэрэг юм. Мөн ОУСС-д зургаан сар ажилласан Америкийн сансрын нисгэгч Трейси Дайсон “Союз” хөлгөөр ирсэн байна.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe