Азүмарюү С.Тодбилэгийн зодог тайлах ёслол болно

О.Пүрэвсүрэн
2024-09-24

Японы мэргэжлийн сумод хүч үзэж явсан Азүмарюү С.Тодбилэг өнгөрсөн орны арванхоёрдугаар сард зодог тайлснаа албан ёсоор зарласан.

Тэгвэл зодог тайлах ёслол энэ сарын 28-нд Японы Токио хотын “Кокүгикан” ордонд болохоор болжээ.

Баруун өвдгөө хүнд гэмтээснээсээ хойш 10 жил барилдахдаа бэлтгэл сургуулилт, өдөр тутамдаа ч тэр зөвхөн зүүн хөлөө л ашигладаг байсан тухайгаа С.Тодбилэг хэвлэлийн хурал хийхдээ ярьж байжээ. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын тэмцээний эхний өдөр зүүн өвдгөө гэмтээсэн тэрбээр “Хоёр өвдөггүй болчихвол алхаж чадахаа болино” гэж эмээгээд зодог тайлахаар шийдсэн аж.

Тэрбээр мэргэжлийн сумогийн гараагаа 2009 онд эхэлсэн. Улмаар 2013 он мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд дэвшсэн аж. Мэргэжлийн сумогийн жюүрёо зиндаанд нэг түрүүлсэн С.Тодбилэг замналдаа 55 башёд барилдахдаа 314 ялж, 273 удаа ялагджээ. Түүний хувьд 36 насандаа мэргэжлийн сумогийн замналдаа албан ёсоор зодог тайлж байгаа юм.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe