Кино урлагийн зөвлөлийн даргаар Ч.Ундрал ажиллаж байна

Ц.Чимэдцэеэ
2024-09-25

УИХ-аас Кино урлагийг дэмжих тухай хуулийг 2021 оны долдугаар сарын 2-нд эцэслэн баталсан. Улмаар Монголын Үндэсний Кино Урлагийн зөвлөлтэй болсон ба дарга, 10 гишүүний бүрэлдэхүүнтэй байна.

Зөвлөлийн даргаар 2022 онд Ч.Номин сайдын тушаалаар Жүжигчин Ч.Ундралыг томилжээ.

Харин 10 гишүүний 30-аас доошгүй хувийг яамнаас томилж, 70 хувийг нь нээлттэй сонгон шалгаруулалтаар томилсон.

Кино урлагийн зөвлөл нь төрөөс баримтлах бодлого, хууль тогтоомжийн төсөлд санал өгөх, гадаадын иргэн, хуулийн этгээд Монгол Улсад кино зураг авах зөвшөөрөл олгох, кино үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, хуулийн этгээдтэй хамтран ажиллах, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд дэмжлэг үзүүлэх, кино бүтээх зардлын тодорхой хувийг буцаан олгох үйл ажиллагааг зохион байгуулах, санал, дүгнэлт гаргах, Кино урлагийг дэмжих сангаас санхүүжилт, зээл олгох арга хэмжээг зохион байгуулах, санал, дүгнэлт гаргах, олон улсын кино арга хэмжээнд монгол киног нэр дэвшүүлэх, оролцуулахад санал өгөх, Монгол Улсад олон улсын кино наадам зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх зэрэг болон бусад бүрэн эрхийг хэрэгжүүлдэг.

Тэд хуулийн дагуу бүрэн эрхээ томилогдсон цагаасаа хойш 3 жил хэрэгжүүлэх юм.

Зөвлөлийн гишүүнээр Н.Ганхуяг, Н.Уранчимэг, Г.Энхбаяр, С.Батцэцэг, Н.Сүнжидмаа, Б.Пүрэвдорж, Т.Номуунзул,  Н.Энхбат, Д.Онондорж нар ажиллаж байна. Гишүүдийн дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe