Засгийн газрын ээлжит хуралдааны үеэр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэнг ажлаас нь чөлөөллөө.
Түүний хувьд хувийн болон төрийн эмнэлгүүдээс их хэмжээний авлига авч, авсан авлигынхаа хариуд тухайн эмнэлгүүддээ өвчтөнийх нь тооноос давсан санхүүжилтийг Эрүүл мэндийн даатгалын сангаас олгож байсан асуудлаар АТГ-т шалгуулж буй юм.
Л.Бямбасүрэн нь 2020 оны есдүгээр сард ЭМДЕГ-ын даргаар томилогдож байжээ.
Сэтгэгдэл үлдээх