Нүүрсний хулгай гэх асуудал дэгдэх үед АТГ-аас 17 албан тушаалтныг олон нийтэд ил тодоор зарлан сэжигтнээр татаж, шалгаж эхэлсэн. 44 их наядын хулгай гарсан “Нүүрсний” гэх хэрэгт тухайн үедээ олон хүн холбогдож байсан ч 17 хүний нэрийг ил тодоор зарласан учир нь тэр 17 хүн төрийн өндөр албан тушаалтан байсан юм. Тэдний 17 сэжигтнээс одоо 3 нь УИХ-ын гишүүн болжээ.
1. Ерөнхийлөгч асан Х.Баттулга
Тэрээр 2024 оны УИХ-ын ээлжит сонгуулиар 4-р тойрог буюу Булган, Хөвсгөл, Орхон аймгаас сонгогдож, УИХ-ын гишүүн болсон. Хэрэг нь хаагдсан уу, шалгагдаж байгаа юу гэдэг нь тодорхойгүй бөгөөд шүүх рүү шилжсэн мэдээлэл байхгүй байна.
2. ЕТГ-ын дарга асан Ө.Шижир
Тэрээр 2024 оны УИХ-ын ээлжит сонгуулиар Ардчилсан намын жагсаалтын тавдугаар бичигдэн, УИХ-ын гишүүн болсон. Хэрэг нь хаагдсан уу, шалгагдаж байгаа юу гэдэг нь тодорхойгүй бөгөөд шүүх рүү шилжсэн мэдээлэл байхгүй байна.
3. Өмнөговь аймгийн Засаг дарга асан Р.Сэддорж
Тэрээр 2024 оны УИХ-ын ээлжит сонгуулиар Ардчилсан намаас сонгуулийн 7-р тойрог буюу Өмнөговь, Дорноговь, Говьсүмбэр, Дундговь аймагт нэр дэвшиж, УИХ-ын гишүүн болсон. Үүгээр зогсохгүй, УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга болжээ. Хэрэг нь хаагдсан уу, шалгагдаж байгаа юу гэдэг нь тодорхойгүй бөгөөд шүүх рүү шилжсэн мэдээлэл байхгүй байна.
Тэд бүрэн эрхээр халхлагдав уу?
Сэтгэгдэл үлдээх