Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын нэрийг Монополын эсрэг газар болгон өөрчилжээ

Ц.Чимэдцэеэ
2024-09-26

УИХ-ын 13 дугаар тогтоолоор Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын нэрийг Монополын эсрэг газар болгон өөрчиллөө.

Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг 2024 оны долоодугаар сарын 10-нд УИХ-аас баталсан.

Үүнд Засгийн газрын тохируулагч агентлаг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрыг Монгол Улсын Шадар сайд Т.Доржхандын эрхлэх асуудлын хүрээнд Монополын эсрэг газар болгон өөрчлөхөөр болсон юм. Ийнхүү УИХ-аас Өрсөлдөөний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж байв.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe