Завхан аймгийн Засаг даргын Тамгын газраас Паралимпын аварга У.Сүрэнжавын амжилтыг мялааж, хүндэтгэл үзүүлэх ёслол хийсэн юм байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар таеквондогийн тамирчин У.Сүрэнжавыг Хөдөлмөрийн баатар цолоор шагнасан бол Засгийн газрын тогтоолоор дөрвөн өрөө орон сууц, мөнгөн шагналаар урамшуулсан.
Тэгвэл төрөлх Завхан аймгийн удирдлагууд У.Сүрэнжавыг 200 сая төгрөгөөр шагнахаар шийдвэрлэснийг өнөөдөр Засаг дарга Г.Өнөрбаяр тэргүүтэй аймгийн удирдлагууд зарлаж, батламж гардуулав.
Завхан аймгийн ИТХ-ын хурлын шийдвэрээр 24 настай Монгол Улсын хамгийн залуу эмэгтэй хөдөлмөрийн баатар У.Сүрэнжавыг Завхан аймгийн Хүндэт иргэнээр өргөмжилж, цол тэмдгийг гардуулсан байна. Нэмээд У.Сүрэнжавын анхны багш нарыг 20 сая төгрөгөөр урамшуулжээ.
Сэтгэгдэл үлдээх