Яармагийн гүүрний зорчих хөдөлгөөнийг нээлээ

.Graph
2024-09-26

Яармагийн гүүрний зорчих хөдөлгөөнийг өнөөдөр 14.00 цагт нээлээ.

Зорчих хэсгийн 6 эгнээ бүхий уг зам ашиглалтад орсноор яармагийн замын ачааллыг 20 орчим хувиар бууруулах тооцоо гарсан. Цаашид Энхтайваны өргөн чөлөөг Чингис хаан олон улсын нисэх буудлын тууш замтай холбох Улаанбаатар хотын босоо тэнхлэгийн гол авто замын эхний ээлжийн ажил буйгаараа онцлог. Түүнчлэн уг замыг 1-р хорооллын замтай холбох ажлыг ирэх жилээс эхлүүлнэ гэж Хотын дарга Х.Нямбаатар мэдээллээ.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe