Монголын Үндэсний Кино Урлагийн зөвлөлөөс "Баавгай болохсон" киног Оскарын анхан шатны шалгаруулалтад сонгохоос татгалзсан билээ. Зөвлөлөөс гаргасан мэдэгдэлд "Баавгай болохсон" киног Оскарын анхан шатны шалгаруулалтад оролцуулах эсэх санал хураалтыг нууцаар хийж, гишүүдийн олонх нь дэмжээгүй гэсэн. Гэвч энэ нь Кино урлагийн зөвлөлийн ажиллах журмыг зөрчсөн байна.
Тодруулбал, Кино урлагийн тухай хуулийг үндэслэн Засгийн газраас 2022 оны 90 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар "Кино урлагийн зөвлөлийн ажиллах журам"-ыг баталсан байдаг. Энэхүү журмын 2.13 дахь заалтад "Хуралдааныг гишүүдийн дийлэнх олонх оролцсоноор хүчинтэйд тооцох бөгөөд саналыг илээр гаргаж, асуудлыг олонхын саналаар шийдвэрлэнэ" гэж заажээ. Тус журамд аливаа асуудлыг нууц санал хураалтаар шийднэ гэсэн нэг ч үг, өгүүлбэр байхгүй байгаа юм.
Өөрөөр хэлбэл, "Баавгай болохсон" киног Оскарын анхан шатны шалгаруулалтад оролцуулах эсэх санал хураалтыг явуулахдаа журмаа зөрчсөн, цаашлаад энэ нь Кино урлагийн тухай хуулийг биелүүлээгүй гэсэн үг билээ.
Манай улс Оскарын наадамд "“Гадаад хэл дээрх шилдэг кино” төрөлд кино дэвшүүлэх эрхтэй бөгөөд анхан шатны шалгаруулалтад кино нэр дэвшүүлэх эцсийн хугацаа нь аравдугаар сарын 2 юм байна.
Зөвлөлийн ажиллах журамтай ЭНД дарж танилцана уу.
Сэтгэгдэл үлдээх