Төрсөн өдрөөр нь цалинтай амраадаг, гүйцэтгэлээр урамшуулдаг гэнэ үү

.Graph
2024-09-27

Голомт банкнаас мэргэжлийн 15 чиглэлээр +100 ажлын байр шинээр зарлажээ. 

Нийтлэлийг зургаар үзээрэй.

Үүнтэй холбогдуулан 10-р сарын 2, 3-нд Shangri-La Mall болон Голомт банкны бүх бизнес төв, салбар, тооцооны төвүүдэд “Job Fair 2024” арга хэмжээг зохион байгуулна.  Яг ямар ямар ажилтан хайж байгааг харахыг хүсвэл Голомт банкны цахим хуудас  руу ороод “Нээлттэй ажлын байр” цэс рүү ороорой. 

Хэн оролцох вэ гэж үү?

Нээлттэй ажлын байрны өдөрлөгт 

  • Их, дээд сургуулиудын төгсөх дамжааны оюутнууд
  • Ажил хайж буй иргэд
  • Ажлаа өөрчлөх гэж буй иргэд 

Та бүхэн өдөрлөгт хүрэлцэн ирснээр шинээр зарласан болон сонирхож буй ажлын байрныхаа талаар нэгдсэн мэдээлэл авч, сонгон шалгаруулалтад оролцох боломжтой. Үүнээс гадна Голомт банк болон Голомт капитал Үнэт цаасны компанийн бүтээгдэхүүн, үйлчилгээг нэг дор авах юм.

Голомт банканд ажиллах давуу тал

Төрсөн өдрөөрөө амарна

Ажилтан нь төрсөн өдрөөрөө цалинтай амардаг. Заавал төрсөн өдрөөрөө ч биш, дурын нэг өдөр амрах боломжийг олгодог байна. Үүгээр зогсохгүй 14 хүртэлх насны хүүхэдтэй бол 2 цаг хүртэлх цалинтай чөлөө авч болно.

Ажиллахад таатай орчин

Голомт банк нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “Ажиллахад хамгийн таатай газар” батламжийг хоёр удаа авч байжээ. 

Ажлын уян хатан цаг

Ажилтнууд өглөө ажилдаа ирэх, орой тарах цагаа сонгож болно. Тухайлбал, та өглөө 07:00 цагаас ажлаа эхлээд 16:00 цагт дуусгах боломжтой гэх мэт. 

Жирэмсэн ажилтнууддаа зориулсан арга хэмжээтэй

Голомт банк “G mommy” хөтөлбөрийн хүрээнд жирэмсний амралттай байгаа ажилтнууддаа зориулан биеийн, сэтгэл зүйн, санхүүгийн эрүүл мэндэд анхаарах сургалт, хөтөлбөрүүд хэрэгжүүлж, олон төрлийн арга хэмжээг тогтмол зохион байгуулдаг.

Хувийн тэтгэврийн хуримтлалтай

Голомт банкны “Тэтгэврийн ууган сан”-д гишүүнээр элссэн тохиолдолд хадгаламжаа өсгөж, жил бүр өгөөжөө хүртэх боломжтой. Хамгийн гол нь та энэхүү сандаа тодорхой хэмжээгээр хуримтлал хийхэд байгууллагаас мөн дэмжлэг үзүүлнэ. 

Сургалтын цахим платформтой

Ажилтнууддаа хэрэгцээтэй сургалтын агуулгыг боловсруулж, 700 гаруй контенттой цахим платформыг нэвтрүүлжээ. Голомт банкны нэг ажилтан жилд дунджаар 96 цагийн сургалтад хамрагддаг.

Ажлаа хийнгээ сургагч багш болох боломжтой

Нийт 170 гаруй ажилтан дотоодын сургагч багшаар ажиллаж, шинэ үеэ бэлтгэх, тасралтгүй суралцах орчныг бүрдүүлж байна. 

Ажилтныхаа сэтгэл зүйд анхаардаг

Голомт банк нь ажилтнуудынхаа биеийн болон сэтгэл зүйн эрүүл мэндэд анхаарч, бүтэн жилийн туршид спортын наадам, соёлын арга хэмжээг зохион байгуулдаг. 

Гүйцэтгэлийн урамшуулал авах боломжтой

Голомт банк нь ажилтнуудынхаа гүйцэтгэлийг тогтмол урамшуулж, үндсэн цалингаас нь гадна нэмэлт урамшуулал олгодог. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe