Ocean Grey продакшн 11 жилийн ойгоо тохиолдуулан олон улсын стандартыг хангасан шоу тоглолтыг есдүгээр сарын 28-ны бямба гарагт зохион байгуулна. Тоглолт AIC Steppe Arena-д болох ба урилгаар Канадын уран бүтээлч K.Mario оролцохоор болжээ. Уг шоугаар шинэ стандарт бий болгохоор зорьж буйгаа Ocean Grey production илэрхийлээд байна.
Шоу тоглолтын амин сүнс нь хөгжмийн найруулга
Шоу тоглолтын ихэнх уран бүтээлийг амьд хөгжмийн найруулгатай тоглоно. Үүнийг олон улсын жишигт нийцүүлэн чанартай найруулахаар ОХУ-аас дууны инженер Максим Комов хүрэлцэн иржээ.
Хов болох вий
Найруулгын зарим нууцаас задлахад, шоу тоглолт руу нэвтрэхэд өгөх бугуйвч дууны мэдрэмжтэй холилдож өнгөөр солигдох б тус шийдлийг гаднын орнуудын жишгээс нэвтрүүлсэн байна. Хэвлэлийн бага хурлын үеэр уран бүтээлч Seryoja бүжиглэж магадгүй гэдгээ мэдэгдсэн. VIP тасалбараар шоуны “After party”-д орох эрхтэй болно. Шоуг зохион байгуулахаар 350-аад хүний баг ажиллаж байна.
Ocean Grey продакшн яагаад заавал 11 жилийн ойгоо тэмдэглэж байгааг асуухад Үүсгэн байгуулагч, продюсер А.Ариунболд “Дизайны хувьд бичихэд гоё болохоор” хэмээн хариуллаа.
Сэтгэгдэл үлдээх