Монголын үндэсний кино урлагийн зөвлөлөөс "Баавгай болохсон" киног Оскарын шагнал гардуулах ёслолын анхан шатны шалгаруулалтад явуулахгүй байх шийдвэр гаргасан асуудал нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулсан билээ.
Тэгвэл уг асуудалтай холбогдуулан зөвлөл нь өнөөдөр хуралдаж, П.Золжаргал найруулагч руу албан бичгээр шаардлагын хариуг хүргүүлжээ. Уг албан бичигт Оскарын анхан шатны шалгаруулалтад "Баавгай болохсон" киног оролцуулахаар шийдвэрлэсэн талаар дурдсан байна. "Баавгай болохсон" кино нь 97 дахь удаагийн Оскарын шагнал гардуулах ёслолын "Гадаад хэл дээрх шилдэг кино" төрөлд өрсөлдөх юм.
Сэтгэгдэл үлдээх