3x3 сагсан бөмбөгийн дэлхийн цуврал тэмцээний нэг 144 мянган ам.долларын шагналын сантай "Wuxi Masters 2024" Хятадын Үши хотод аравдугаар сарын 1-д эхэлнэ. Хоёр өдөр үргэлжлэх тэмцээнд Монголын "Ulaanbaatar MMC Energy" баг оролцоно.
Дэлхийн шилдэг 14 баг оролцох тэмцээний А хэсэгт багтсан монголын багийн бүрэлдэхүүн: /Багийн тав дахь гишүүн Цогтын Отгонжаргал энэ удаагийн тэмцээнийг өнжинө/
Ulaanbaatar MMC Energy баг А хэсэгт дэлхийн чансааг тэргүүлэгч Страиня Стоячич, дэлхийн чансааны 7-д жагсаж буй Марко Бранкович тэргүүтэй Сербийн "Ub Huishan NE", АНУ-ын "Princeton" багуудтай нэг хэсэгт багтсан байна. Хэсэг тус бүрээс 2 баг playoffs-т шалгарах бөгөөд тэмцээний шагналын сан 144,500 ам.доллар.
Мөн энэ өдрүүдэд "Manama Masters 2024" тэмцээний эрх олгох "Yichang Challenger 2024" тэмцээн Хятадын Ичан хотод болно. Тус тэмцээнд Монголын "Selenge Bodons" баг оролцоно. Багийн бүрэлдэхүүнд:
“Selenge Bodons” тэмцээний урьдчилсан шатны B хэсэгт Австрийн "Brisbane CLB EXE", Хятадын "Yichang" багуудтай тоглоно. Тэдний нэг нь л үндсэн тэмцээний D хэсэгт Литвагийн "Marijampole Mantinga", Латвийн "Kandava Turība" багуудтай тоглох эрхтэй болно.
Сэтгэгдэл үлдээх