Miley Cyrus 2023 оны хит "Flowers" дуундаа 2013 онд Bruno Mars зохиож, туурвисан "When I was your man" дууны хэсгээс ашигласан хэргээр Лос Анжлелес хотын Холбооны шүүхэд дуудагдаад байна.
"When I was your man" дууны хамтран зохиогчийн эрхийг худалдаж авсан "Tempo Music Investments" ХХК ийнхүү нэхэмжлэл гаргаад буй.
Нэхэмжлэгч "Flowers" дууны хамтран зохиогч Gregory Hein, Michael Pollack, дууг түгээсэн Sony Music Publishing, Apple, Target, Walmart болон бусад компаниудыг буруутгажээ.
Мөн тус дууг олон нийтэд үзүүлбэр хэлбэрээр тоглуулах, хуулбарлах, түгээхийг хориглож, тодорхойгүй хохирлоо барагдуулахыг шаардсан байна.
Маргаан дагуулсан хоёр бүтээл утга агуулга болон хөгжмийн аяз, хэмнэл ихээхэн адил байгаа талаар нэхэмжлэгч дурдсан.
Тухайлбал, Bruno Mars дуундаа "чамдаа цэцэг өгөөд, гараас чинь атгаж, бүх цагаа зарцуулах байсан" гэсэн бол, Miley Cyrus "өөртөө цэцэг авч, элсэн дээр нэрээ бичээд, ... өөрийнхөө гараас атгаж, ..." зэргээр төстэй талууд их байгаа гэв.
Bruno Mars тухайн нэхэмжлэлийг гаргаагүй ч зохиогчийн эрхийн зарим хэсгийг худалдаж авсан тул дээрх компани хууль ёсоор нэхэмжлэл гаргах эрхтэй.
Miley Cyrus анх удаа энэ оны Grammy шагнал гардуулах ёслолд "Flowers" дуугаараа "шилдэг, поп уран бүтээл"-ээр шалгарсан. Мөн тус дуу 8 долоо хоног дараалан Америкт, 10 долоо хоног дараалан Англид тус тус тэргүүлж байв.
Сэтгэгдэл үлдээх