Дэлхийн ахмадуудын өдөр тохиож байна

Ц.Чимэдцэеэ
2024-10-01

Монгол Улсын нийт хүн амын 9.8 хувийг ахмадууд эзэлж байна. Тэдний 40.3 хувь нь эрэгтэй, 59.7 хувь нь эмэгтэйчүүд юм.

НҮБ-аас 65 ба түүнээс дээш насныхныг ахмад настанд тооцдог. 

НҮБ-ын Хүн Амын Сангийн судалгаагаар дэлхийн хүн амын 10 хувийг ахмад настнууд эзэлж байна. Европ болон Хойд Америк хамгийн их өндөр настантай. 2050 он гэхэд Европ болон Хойд Америк нийт хүн амын 27 хувийг, дэлхийн хүн амын 17 хувийг ахмад настнууд эзлэх төлөвтэй аж. Энэ нь 5 хүртэл насны хүүхдүүдээс 2 дахин их байна гэсэн үг юм.

НҮБ-аас өндөр насжилт нэмэгдэж буйтай холбоотойгоор эрүүл хөгшрөлтийг дэмжих, ахмад настнууд, тэдний гэр бүл, хамт олны амьдралыг сайжруулахын тулд хөгшрөлтийн талаар тогтсон хандлагыг өөрчлөх, тэдний идэвхтэй үйл ажиллагааг дэмжих шаардлагатай талаар зөвлөжээ.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe