АНУ-ын Конгрессийн гишүүн хатагай Крисси Хоулахан Батлан хамгаалах яамд айлчиллаа. Конгрессийн гишүүнийг Төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал Д.Ганхуяг хүлээн авч уулзсан байна.
Уулзалтаар хоёр улсын найрамдалт харилцаа, батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаа талаар харилцан санал солилцжээ.
Мөн хоёр улсын батлан хамгаалах харилцааг гүнзгийрүүлэх, бус нутагт цэргийн итгэлцлийг бэхжүүлэх, энх тайван, тогтвортой байдлыг сахин хамгаалах үндсэн зарчимд тулгуурлан эрчимтэй урагшлан хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа харилцан илэрхийлсэн.
Сэтгэгдэл үлдээх