Санжаасүрэнгийн Зориг агсан амиа алдаад 26 жил өнгөрчээ

Ж.Номин
2024-10-02

Өнөөдөр төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч  Санжаасүрэнгийн Зориг агсны бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан өдөр тохиож байна. 

С.Зориг агсны хэрэгтэй холбогдуулан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэнтэй гэх хэргийг олон улсын Хүний эрхийн байгууллагуудтай хамтран ажиллаж, санал дүгнэлт гаргах Ажлын хэсгийг байгуулж, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар ажиллаж байсан Б.Солонгоо ахалж байв. Дэд сайд Б.Солонгоогийн хувьд өөр албан тушаалд очсон тул Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлээр ажлын хэсгийг ахлуулж, үргэлжлүүлэн ажиллах үүргийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Ерөнхий сайд өгчээ.  

Ташрамд, 1998 оны 10 сарын 2-нд С.Зоригийг гэрт нь 18 удаа хутгалж амь насыг нь бүрэлгэсэн юм. 3 хоногийн дараа түүнтэй салах ёс гүйцэтгэхээр 30000 хүн цуглаж, эх орон даяар бүх нийтийн гашуудал зарлаж, Монголын ард түмэн хайрт хүүгийнхээ хойноос эмгэнэн гашуудаж байлаа.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe