ХҮН нам Улаанбаатар хотын нягтрал, ачаалал ихтэй гудамжнуулал Трамын шийдэл шууд нэвтрүүлж түгжрэлээс ангижруулна гэв.
ХҮН намын НИТХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрийн 4-р бүлэг буюу ХОТ-ЗОРЧИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙ УХААЛАГ ЗОХИЦУУЛАЛТ хэсэгт дараах заалтуудыг оруулсан бөгөөд хэрэгжүүлэлтийн төсөөлөл өгөх үүднээс зураглал гаргажээ.
• Хөдөлгөөний эрчим ихтэй гудамж, замуудыг тухайн орон зайтай нь цогцоор нь төлөвлөн хөдөлгөөний урсгалыг “мултимодаль” буюу олон төрөлт тээврийн хэрэгсэл зорчих боломжтой болгоно.
• Тусгай замын автобус буюу BRT, трам гэх мэт зам дээр ил зорчдог тээврийн хэрэгслийг нэвтрүүлнэ.
• Улаанбаатар хотод хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа дугаарын хязгаарлалт гэх мэт хориглолтуудыг хүчингүй болгож зорчилт хөдөлгөөний нэмэлт сонголт бий болгон ажиллана зэрэг заалтуудад хамаарах жишээ концептийг бид мэргэжлийн төлөвлөгчдийн хамт сонгогчдод төсөөлөл өгөх зорилгоор сурталчилгааны зорилгоор боловсруулав.
Хотын хөгжлийн салбар нь мэргэжлийн салбар тул сонгогчдод мөрийн хөтөлбөрөө богино хугацаанд ойлгуулан танилцуулна гэдэг нилээд хүндрэлтэй байдгийг ХҮН нам туйлын соргог байдлаар шийджээ. Танилцуулгыг ХҮН намын Нийслэлийн намын хорооны дарга Э.Золзаяа энгийн ойлгомжтой үгээр тайлбарлан танилцуулсан байна.
ХҮН намынхан түгжрэлийг богино хугацаанд үр дүнтэйгээр шийдэхдээ итгэлтэй байгаагаа удаа дараа бардам зарласан. Хамгийн гол нь цогцоор нь авч үзэж олон салбарын уялдаа холбоог хангах ажиллах, төслийн менежмент хийх бүрэн чадамжтай гэдгээ итгэл төгс амлаж байна. Метро бол бүтээмж өндөртэй, орлоготой хотуудад түгээмэл тээврийн шийдэл бөгөөд өнөөгийн манай хотын эдийн засагт их хэмжээний дарамт өгөхүйц төсөл төдийгүй хэлсэн хугацаандаа хэрэгжүүлэх чадамжгүй гэдгийг ХҮН намын хотын экспертүүд удаа дараа мэдэгдсэн. Улаанбаатарчуудын амьдралын хэв маягт төгс нийцсэн, нягтрал ихтэй гудамжнуудад эхлэн нэвтрүүлэх трам шийдлийн танилцуулгыг та бүхэн ХҮН намын сувгуудаас хүлээн авч үзэх боломжтой юм байна.
ХҮН нам МЭРГЭЖИЛТНҮҮД ӨӨРЧИЛНӨ уриатайгаар НИТХ-ын сонгуульд багаараа өрсөлдөж байна.
Редакцын бус нийтлэл
Сэтгэгдэл үлдээх