Шилдэг бүтээлийн шалгаруулалтыг Батлан хамгаалахын сайдын 2022 оны А/270 дугаар тушаалаар батлагдсан “Батлан хамгаалахын сайдын нэрэмжит шинжлэх ухаан, технологийн шилдэг бүтээл шалгаруулах журам”-ын 1.3-т заасан 9 төрлөөр 2024 оны 10 дугаар сард зохион байгуулна.
Шалгаруулалтад тус журмын 1.6-д заагдсан байгууллага, хувь хүн бүтээлээ ирүүлэх боломжтой бөгөөд 2 дугаар бүлэгт заасан бүтээлд тавигдах шаардлагыг бүрэн ханган, холбогдох материалын хамт яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн Эрдэмтэн нарийн бичгийн даргад 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дотор бичгээр болон цахим хэлбэрээр ирүүлнэ.
Зэвсэгт хүчний анги, байгууллагуудаас ирүүлсэн бүтээлийг Зэвсэгт хүчний Жанжин штабын Шинжлэх ухаан, технологийн салбар зөвлөл шалгаруулсан байна. (Хугацаа хоцорсон бүтээлийг хүлээн авахгүй)
Шилдэг бүтээлийн шалгаруулалтыг Батлан хамгаалахын сайдын тушаалаар томилогдсон комисс “Батлан хамгаалахын сайдын нэрэмжит шинжлэх ухаан, технологийн шилдэг бүтээл шалгаруулах журам”-ын дагуу зохион байгуулж, үр дүнг яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэж, Батлан хамгаалахын сайдын тушаалаар баталгаажуулна.
Холбогдох албан тушаалтан:
БХЯ-ны СБТГ-ын БХБТХ-ийн Шинжлэх ухаан, технологи, инновацын бодлогын шинжээч, шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор (Ph.D), дэд профессор хошууч Б.Батбаяр.
Цахим хаяг batbayar.b@mod.gov.mn
Утас: 88029370; 51-263484
Сэтгэгдэл үлдээх