Л.Энх-Амгалан: Монгол Улс ипотекийн зээлийн тогтолцоотой болж чадаагүй

Ц.Чимэдцэеэ
2024-10-03

УИХ-ын чуулганаар Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөг хэлэлцэж байна. УИХ-ын гишүүд уг төлөвлөгөөг боловсруулсан Засгийн газрын гишүүдээс асуулт асууж, хэлэлцүүлэг өрнүүлж байгаа.

Энэ үеэр орон сууцжуулалт, ипотекийн зээлийн асуудал хөндөгдлөө.

УИХ-ын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан "Монгол Улс ипотекийн зээлийн тогтолцоотой болж чадаагүй явсан юм байна. Орон сууцны зээлийн тогтолцоог Монгол банк хариуцаад,  зээлийн хязгаарлагдмал эх үүсвэр тавиад, үүнийгээ 3, 6, 8 хувиар олгож ирсэн. Цаашдаа орон сууцны зээлийн тогтолцоо, үндэсний зээлийн тогтолцоогоо урт болон дунд хугацаанд бий болгох зайлшгүй шаардлага үүссэн. Энэ жил 490 тэрбум, ирэх жил 524 тэрбум төгрөгийн эх үүсвэрүүд орж ирнэ. Олон эх үүсвэртэй болгох, хоёрдогч зах зээлийг бий болгож болгох шаардлага бий.  Ирэх жил 1.1-1.2 их наядын төгрөгийн эс үүсвэрийг бий болгож байгаа. Хамгийн гол нь орлогод нийцсэн орон сууц байна уу гэдэг бол томоохон сорилт. Ойрын хугацаанд Засгийн газар холбогдох бодлогын шийдвэр гаргаж, арга хэмжээ авна" хэмээв.

Энэ оны есдүгээр сарын байдлаар нийт 1 тэрбум төгрөгийн зээлийг 9102 өрхөд олгосон. Үүнээс Улаанбаатар хотод 4784 өрх, орон нутагт 4318 өрх ипотекийн зээл авчээ. Харин орон сууцны үнэ өмнөх жилээс өссөн үзүүлэлттэй байгаа юм.

Мөн дээрх асуудалтай холбоотойгоор дэд бүтэц, орон сууцны үнэ зэрэг бодлогын томоохон сорилт байгааг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан мэдэгдлээ.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe