МАН-ын бүлэг 2025 оны улсын төсвийн асуудлаар ажлын тав хоногийн завсарлага авлаа

Ц.Чимэдцэеэ
2024-10-04

УИХ-ын ээлжит чуулганы өнөөдрийн хуралдаанд МАН-ын бүлгээс ажлын тав хоногийн завсарлага хүслээ.

МАН-ын бүлгийн дарга Л.Мөнхбаатар "Улсын төсвийн тухай хуулийн холбогдох хэлэлцүүлгийг үргэлжлүүлээд явбал УИХ-ын дэгийн тухай хууль зөрчигдөж болзошгүй нөхцөл байдал үүсэж байна. Яагаад гэвэл хуульд нийцүүлэх үүднээс “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцэж баталсны дараа 2025 оны улсын төсвийг хэлэлцэх нь зүйтэй гэж манай намын бүлгээс үзсэн. Тиймээс УИХ-ын тухай хуулийн 31.5-д заасны дагуу ажлын тав хоногийн завсарлага олгохыг хүсье" гэв. 

Ийнхүү УИХ-ын дарга тав хоногийн завсарлага өгч, чуулганы хуралдаан өндөрлөлөө.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe