Өвлийн Элсэлтийн шалгалт болон Монгол хэл, бичгийн шалгалтын цахим бүртгэл аравдугаар сарын 10-ны 09:00 цагт нээнэ.
Сурагчид eyesh.eec.mn цахим хуудсаар арваннэгдүгээр сарын 10 хүртэл бүртгүүлэх боломжтой.
Өвлийн шалгалтад дүн оноогоо ахиулахыг хүссэн, зургаадугаар сард зохион байгуулагдсан ЭШ-д орж чадаагүй, бүрэн дунд боловсролын гэрчилгээгээ авсан хэн боловч хамрагдах боломжтой. 2023 оноос эхлэн ЭШ-ыг ийнхүү жилд хоёр удаа зохион байгуулдаг болсон юм.
Сэтгэгдэл үлдээх