Шилдэг 100 оюутны нэгээр шалгарч, ажлын байртай болохыг хүссэн оюутнууд наашаа анхаарлаа хандуулаарай.
Голомт банк бизнесийн салбартаа манлайлал үзүүлж, анх 2003 оноос оюутны тэтгэлэгт хөтөлбөр зарлаж эхэлжээ. Улс эх орныхоо тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулан боловсролыг дэмжиж, оюутан, залуусын хөдөлмөр эрхлэлт болон санхүүд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор санаачилсан уг тэтгэлэгт хөтөлбөр 20 дахь удаагаа зарлагдах гэж байна. Тус банк өнгөрсөн хугацаанд Монгол Улсын 50 гаруй их, дээд сургуулийн 1,800 гаруй оюутанд 1.1 тэрбум гаруй төгрөгийн сургалтын тэтгэлэг олгосон байна.
Энэ жилийн тэтгэлэг юугаараа онцлог вэ?
Голомт банк “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-өө шинэчлэн 2024-2025 оны хичээлийн жилд “Ажилтай - Тэтгэлэгтэй оюутан” тодотголтойгоор зарлалаа. Энэ хүрээнд уламжлал ёсоор Монгол Улсын их, дээд сургуулийн шилдэг 100 оюутанд сургалтын тэтгэлэг олгох аж. Өмнө нь нэг оюутанд 1,000,000 төгрөгийн тэтгэлэг олгодог байсан бол энэ жилээс тэтгэлгийн хэмжээг нэмэгдүүлж, 2,000,000 төгрөг олгохоор болжээ. Түүнчлэн тэтгэлэгт тэнцсэн оюутнууд /мэргэжлийн чиглэлийн/ Голомт банканд бүтэн болон хагас цагаар шууд ажиллаж эхлэх боломжтой. Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах оюутанд суралцаж буй мэргэжлийн чиглэлийг харгалзахгүй, голч дүнгийн босгогүй юм.
Хэн оролцох боломжтой вэ?
Бүрдүүлэх материал нь ингээд л болоо гэж үү?
Тэтгэлэгт хөтөлбөрийн үе шат
Ямар давуу талтай вэ?
Тэтгэлэгт хөтөлбөртэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг доорх сувгуудаас авах боломжтой.
Цахим шуудан: hr@golomtbank.com
Холбогдох утас: 7575-1111 /1666, 1705/
Тэтгэлэгт тэнцүүлдэг QR
Сэтгэгдэл үлдээх