Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 792 мянга болгов

.Graph
2024-10-08

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хороо хуралдаж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660 мянган төгрөг байгааг 20 хувиар нэмэгдүүлэн 792 мянган төгрөг болгохоор шийдвэрлэжээ. 

Тогтоолыг 2025 оны 4 дүгээр сарын 1-нээс дагаж мөрдөх аж. Мөн уул уурхай, барилга, зам тээвэр гэхчлэн тодорхой салбарууд салбарынхаа зохицуулалтаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээ тогтоох эрхийг нээлттэй байлгахаар тогтсон байна. 

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоохдоо дараах хүчин зүйлсийг авч үздэг.

  • Хүн амын амьжиргааны доод түвшин
  • Хөдөлмөрийн бүтээмж дундаж цалингийн зохистой харьцаа
  • Нийгмийн даатгалын сангаас олгох бүрэн тэтгэврийн доод хэмжээ
  • Эдийн засгийн өсөлт, хөдөлмөр эрхлэлтийн түвшин
  • Инфляц

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооноос байгуулсан ажлын хэсэг дээрх хүчин зүйлсийг харгалзан 20 хувиар нэмэх боломжтой гэж үзсэнийг талууд дэмжлээ.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe