Монгол эмэгтэй Австралид сураггүй алга болжээ

.Graph
2024-10-08

Австралийн Викториа мужийн цагдаагийн албанаас Номин хэмээх 28 настай эмэгтэйг хайж байгааг мэдээллээ.

Тодруулбал, Номин нь хамгийн сүүлд аравдугаар сарын 6-нд Викториа мужийн Саутбанк хэмээх газар 14.00 цагийн орчим харагдсан байна. Цагдаагийн газраас Номинг "Ази төрхтэй, ойролцоогоор 152 см өндөртэй, хар үстэй" хэмээн тодотгож, хэрэв харсан үзсэн хүн байвал мэдээлэл өгч туслахыг олон нийтээс хүссэн аж. Уг мэдээлэл 10 орчим цагийн өмнө нийтлэгдсэн бөгөөд эмэгтэйг одоо болтол олоогүй байгаа юм. 

 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe