Ховдын цагдаагийн газарт түр саатуулагдаж байсан иргэн нас баржээ

.Graph
2024-10-09

Ховд аймгийн цагдаагийн газарт саатуулагдаж байсан нэгэн иргэн аравдугаар сарын 6-ны өдрийн 14.00-15.00 цагийн үед өөрийгөө боомилж нас баржээ. 

ЦЕГ-ын мэдээлснээр уг иргэн нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх дуудлага мэдээллийг дагуу саатуулагдаж байсан аж. Цагдаагийн алба хаагчийн ажил мэргэжилтэйгээ холбоотой хийж буй бүх зүйл хяналтын камерын дор байдаг гэнэ. Нас баралтын шалтгааныг урьдчилсан байдлаар өөрийгөө боомилсон буюу амиа хорлолт гэж үзэж байгаа бөгөөд хэргийг үргэлжүүлэн шалгана. Мөн тухайн цагдаагийн алба хаагчийн хяналтын камерыг шалгах юм байна. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe