Нийслэлийн зүгээс буцалтгүй тусламж болон олон улсын төсөл, хөтөлбөрүүдийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн Ханын материал орчимд 1800 айлын орон сууц барихаар төлөвлөж буй.
Мөн Баянхошуунд 462 айлын ногоон орон сууцны хороолол барихаас эхний ээлжийн 110 айлын орон сууцыг энэ 12 сард ашиглалтад оруулах гэнэ.
Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 7, 8, 9, 10 дугаар хорооны нутаг дэвсгэр Баянхошуу орчимд 5.6 га газрыг чөлөөлж, 13 блок бүхий 462 айлын ногоон орон сууцны хорооллыг барихаас эхний ээлжийн 110 айлын орон сууцыг 2024 оны 12 сард ашиглалтад оруулна. Улмаар тус дүүргийн 8, 9, 10, 28 дугаар хороонд нийт 20 га газрыг чөлөөлж, газраа чөлөөлүүлсэн айл өрхүүдийг эдгээр ногоон орон сууцанд оруулах аж. Өөрөөр хэлбэл, иргэдийн хашаа, байшинг шинэ ашиглалтад орсон ногоон орон сууцаар солино.
Сэтгэгдэл үлдээх