Орон нутгийн сонгуулийн санал хураах өдөр буюу аравдугаар сарын 11-ний өдөр саналаа өгөхдөө саналын хуудасны зураг дарж цахим хуудастаа байршуулбал торгоно гэж ЦЕГ-аас мэдээллээ.
Тодруулбал, Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу иргэнийг 10 нэгжээр буюу 10 сая төгрөгөөр торгох зохицуулалттай юм байна. Тиймээс сонгогчид саналаа өгөхдөө зураг дарж цахим хаягтаа хийхгүй байхыг анхааруулж байна.
Мөн сонгуулийн өдөр согтууруулах ундаагаар үйлчилсэн, худалдан борлуулсан, олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулсан тохиолдолд иргэнийг 10 мянган нэгжээр, хуулийн этгээдийг 100 мянган нэгжээр торгоно гэдгийг санууллаа. Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу аравдугаар сарын 10-аас гурав хоногийн хугацаанд согтууруулах ундаа худалдаалахыг хориглосон билээ.
Үүнээс гадна, таны сонгох эрхэд халдаж, тань руу гар утсаар залган хэнд саналаа өгөх, хэнийг дэмжих вэ гэх мэт асуулт асуусан, хүний хувийн нууц мэдээллийг авсан тохиолдолд цагдаагийн газарт гомдол гаргах боломжтой аж.
Сэтгэгдэл үлдээх