О.Алтангэрэл: Хоёр саяын цалинтай хүн 200 саяын машин унаж байна

.Graph
2024-10-09

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Хүний эрхийн багц хуулиудын төслийг танилцуулж, Ерөнхий сайдаар дэмжүүлсэн байна.

Уг багц хуулийн төсөлд

  • Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн шинэчилсэн найруулга
  • Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулга
  • Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
  • Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай
  • Хууль зүйн туслалцааны тухай
  • Авлигын эсрэг хуулийн тухай зэрэг хүний эрхтэй холбоотой хуулиудын өөрчлөлт, шинэчлэлт багтаж байгаа аж.

Ялангуяа, Авлигын эсрэг хууль нь анхдагч хууль болох гэж буй бөгөөд хуулийн гол агуулга нь нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгө, орлогыг хураах тухай байх аж. 

Энэ талаар ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл "Нэг л зарчим байгаа юм. Бид авлигачдыг хөөн хэлэлцэх хугацаагаар, хуулийн хийдлээр шийтгэж чадалгүй олон жил болсон. Хилийн чанадад байгаа оффшор хөрөнгийг оруулж ирсэн гэж олон ч жил ярьсан. Үнэндээ хилийн цаана байгаа тэр хөрөнгийг оруулж ирнэ гэж хий ярьж байхаар дотооддоо байгаа 2 саяын цалинтай мөртлөө 200 саяын машин унадаг, 3 саяын орлоготой мөртлөө 3 тэрбумын хаусанд амьдардаг, төрийн өндөр албан тушаал хашиж байсан, төрийн өмчит компаниудын захирлаар ажиллаж байсан хүмүүстэйгээ хариуцлага тооцох асуудал чухал байна. Энэ хуулийг баталбал, ямар нэг тайлбар сонсохгүйгээр татвар төлөөгүй, хууль ёсны орлого гэж нотолж чадахгүй байгаа хөрөнгийг нь хураах ёстой" гэлээ.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe