Ноос, ноолуурын салбарт залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хэрэгжинэ

.Graph
2024-09-19

БНСУ-ын дэмжлэгтэйгээр ОУХБ-аас Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр 2,5 жилийн хугацаанд хэрэгжүүлэх төслийн анхны хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа.

Төслийн хүрээнд Ноос, ноолуурын салбарын сонгогдсон аж ахуйн нэгж байгууллагуудын түвшинд хөдөлмөрийн бүтээмж, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, ажилтанд ээлтэй ажлын байрны соёл, засаглалыг бэхжүүлэх, салбарын түвшинд бодлогын өөрчлөлтийг дэмжих чиглэлээр олон талт үйл ажиллагааг зохион байгуулах юм.

Хэлэлцүүлэгт Олон улсын хөдөлмөрийн байгууллага, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо, Монголын хөнгөн үйлдвэрийн ажилтны ҮЭ-ийн холбоо, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Монголын Ноос Ноолуурын Холбоо, Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбоо болон хөнгөн аж үйлдвэрийн салбарын эрдэмтэн, судлаачид, аж ахуйн нэгж байгууллагуудын удирдлагууд оролцов.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe