Монгол Улсын шигшээ багийн тамирчин, сагсан бөмбөгийн дээд лигийн шилдэг тамирчдын нэг ОУХМ Онолбаатарын Хулан Хятадын дээд лиг (WCBA)-ийн “Wuhan Shengfan” багт тоглохоор болжээ.
Ийнхүү О.Хулан анх удаа тус лигтэй гэрээлсэн анхны эмэгтэй тамирчин боллоо.
Түүний хувьд өнгөрөгч 6 сард БНХАУ-ын Ухань хотноо болсон FIBA 3x3 Wuhan Women Series-т оролцон тус клубын багийг хожсоноор уг багийн анхааралд өртсөн байна. Улмаар түүнийг багтаа элсүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж, бэлтгэлийн бааздаа 9 сард урьж хамтарсан бэлтгэл, тоглолтын үр дүнд шалгаруулжээ.
Сонирхуулахад, WCBA нь WNBA-ын томчууд тоглож байсан Хятад гэлтгүй Азийн хамгийн хүчирхэг эмэгтэй лиг аж.
Сэтгэгдэл үлдээх