Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхээс "Ард санхүүгийн нэгдэл"-ийн ТУЗ-ийн дарга Ч.Ганхуягийг бусдын биед халдсан гэм буруутай гэж үзсэн тул 1.350.000 төгрөгийн торгууль оноожээ.
Мөн түүний хүргэн дүү "Ард санхүүгийн нэгдэл"-ийн Гүйцэтгэх захирал Б.Золбоог гэм буруутайд тооцож 4,000,000 төгрөгөөр торгосон байна.
Тодруулбал, 2022 оны 12 сарын 3-4-нд шилжих шөнийн 01:00 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Zu” клабт зодоон болсон байдаг. Энэ үеэр Ч.Ганхуягтай хамт явсан түүний дүү гэх Б.Золбоо гэгч нь хохирогч бүсгүй С-гийн нүүрэн тус газарт нь шилээр цохиж гэмтээсэн байна. Мөн Ч.Ганхуяг нь хохирогчийн биед халдсан нь тогтоогджээ.
Шүүх эмнэлгийн дүгнэлтээр Б.Золбоо гэгч нь хохирогч эмэгтэйд хүндэвтэр гэмтэл, харин Ч.Ганхуяг нь хөнгөн гэмтэл учруулсан болох нь тогтоогдсон байдаг.
Тиймээс цагдаагийн байгууллагаас уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, анх 2023 оны 9 сард хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлсэн юм.
Сэтгэгдэл үлдээх