Орон нутгийн сонгуулийн ирц 15:00 цагийн байдлаар 34 хувьд хүрснийг Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээллээ.
Энэ удаагийн сонгуульд нийтдээ 2015068 сонгогч санал өгөх ёстойгоос 717 мянга гаруй хүн саналаа өгөөд байна. Санал хураалтыг харвал, 60-аас дээш насныхны ирц 54 хувиас дээш байгаа бол 18-24 насныхны ирц 17 хувь байгаа юм. Мөн Сүхбаатар аймаг санал хураалтын идэвхээр тэргүүлж, нийт сонгогчдын 52.3 хувь нь саналаа өгчээ. Харин Дархан-Уул, Улаанбаатарын ирц хангалтгүй байгаа аж.
Сэтгэгдэл үлдээх