Сонгуулийн санал хураалт 53.1 хувийн ирцтэй хаагдлаа

.Graph
2024-10-11

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны сонгуулийн санал хураалт 20.00 цагт 2'107'290 сонгогч санал өгөхөөс 1'119'721 иргэн санал өгч 53.1 хувийн ирцтэй хаагдлаа. 

Нийслэлийн хэмжээнд сонгуулийн ирц 42.3 хувьтай байгаа бол аймгуудаас Баян-Өлгий аймгийнхан 76.3 хувь буюу хамгийн өндөр ирцтэй сонгуульдав. Тодруулбал,

  • Баян-Өлгий 76.3 хувь
  • Сүхбаатар 72.8 хувь
  • Завхан 71.8 хувь
  • Говьсүмбэр 70.1 хувь
  • Ховд 69.2 хувь 
  • Говь-Алтай 68.4 хувь
  • Архангай 67.2 хувь
  • Увс 67 хувь
  • Баянхонгор 66.7 хувь
  • Дундговь 66.2 хувь
  • Өмнөговь 66 хувь
  • Төв 64.3 хувь
  • Булган 64.2 хувь
  • Хэнтий 62.3 хувь
  • Сэлэнгэ 60.4 хувь
  • Өвөрхангай 59.7 хувь
  • Дорнод 59.5 хувь
  • Хөвсгөл 59.2 хувь
  • Дорноговь 57.8 хувь
  • Орхон 48.7 хувь
  • Дархан-Уул 46 хувь
  • Улаанбаатар 42.3 хувийн ирцтэй байна.

Үүнээс гадна насны бүлгээр аваад үзвэл, 18-19 насныхны ирц 34.4 хувь, 20-24 насныхны ирц 31.3 хувь буюу бусад насны бүлэгтэй харьцуулахад бага байсан нь олон нийтийн шүүмжлэлийг дагууллаа. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe