Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголт улирал тутам иргэдийн дансанд ордог. Энэ оны гуравдугаар улирлын буцаан олголтод аравдугаар сарын 8-ыг дуустал ebarimt системд бүртгүүлсэн бараа, үйлчилгээний төлбөр хамаарах юм.
Татварын ерөнхий газраас тодруулахад, буцаан олголтыг аравдугаар сарын 25-аас 11 дүгээр сарын 5-ныг хүртэл иргэдийн дансанд шилжүүлж дуусгана гэв.
Дашрамд дурдахад, есдүгээр сарын 1-30-ний хооронд худалдан авсан төлбөрийн баримтыг сугалааны тохирол маргааш буюу аравдугаар сарын 16-ны 13.00 цагт болох гэж байна.
Сэтгэгдэл үлдээх