Монгол Улс, Европын Холбоо хоорондын Ойн түншлэлийн бодлогын ажлын хэсгийн хуралдаанаар хоёр төсөл хэрэгжүүлэхээр баталжээ.
Үүнд “Монгол оронд хөдөө аж ахуйн менежмент, экосистемийн тогтвортой байдлыг хангах” төслийн 2-р дугаар шат, “Ойн засаглал ба нэмүү өртгийн сүлжээг бэхжүүлэх нь” төсөл тус тус хамаарч байна.
Монгол Улс, Европын Холбооны Ойн түншлэлийн харилцаа 2022 онд эхэлж, харилцан ойлголцлын санамж бичигт байгуулж байв. Түншлэлээр уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулах, байгаль орчныг хамгаалах, ойг нөхөн сэргээхтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхэд чиглэх аж.
Сэтгэгдэл үлдээх