УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар Австралийн холбооны улсын парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Сюзан Лаянс тэргүүтэй төлөөлөгчид манай улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ.
Хүндэт зочдыг УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж, Монгол Улсаас Австралийн холбооны улсад суугаа Элчин сайд Д.Даваасүрэн, Австралийн холбооны улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Кэйти Смит нар албаны бусад хүмүүсийн хамт угтан авлаа.
Айлчлалын хүрээнд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан болон Сенатын танхимын Ерөнхийлөгч С.Лаянс нар хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар өргөтгөсөн уулзалт хийх юм.
Өнөөдөр УИХ-ын дарга Д.Амарбаясгалан хүндэт зочныг Жанжин Д.Сүхбаатарын талбайд угтан авснаар албан ёсны арга хэмжээ эхлэх аж.
Сэтгэгдэл үлдээх