Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар мэргэжлийн боксын 11 дэх тулаанаа өнөөдөр буюу 10 дугаар сарын 17-нд Флорида мужийн Плант хотод хийлээ.
Тэрбээр Пуэрто Рикогийн боксчин Фрэнси Фортунатог ялж, тивийн аваргын бүсийг эх орондоо авч ирэхээр боллоо.
Түүний өрсөлдөгч Фрэнси Фортунато 27 настай бөгөөд 16 ялалт, нэг ялагдалтай тамирчин байв.
Э.Цэндбаатарын хувьд өмнөх 10 тулаандаа бүгдэд нь ялсан бөгөөд хамгийн сүүлд өнгөрсөн тавдугаар сард Пуэрто Рикогийн Алберто Меркадог техникийн нокаутаар буулгаж авсан байдаг. Өчигдөр түүний 28 насны төрсөн өдөр тохиожээ.
Сэтгэгдэл үлдээх