Орон сууцны ипотекийн хөтөлбөрийн хүрээнд 2024 оны эхнээс 10 дугаар сарын 04-нийг хүртэл 1,132.5 тэрбум төгрөгийн зээлийг 9.7 мянган өрхөд олгожээ. Үүнээс Улаанбаатар хотод 669.6 тэрбум төгрөгийн зээлийг 5.2 мянган өрхөд, 462.9 тэрбум төгрөгийн зээлийг 4.5 мянган өрхөд олгосон байна.
Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад ойролцоогоор 130 хувиар өссөн үзүүлэлт бөгөөд үүнээс орон нутагт олгосон зээлийн дүн ойролцоогоор 240 хувь өссөн байна.
Улсын Их Хурлаас “Үндэсний баялгийн сангийн тухай хууль”-ийг баталж, Засгийн газраас “Хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” тогтоолыг баталсан. Тус тогтоолд хуримтлалын сангаас орон сууцны хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрт Монголбанкаар дамжуулан хөрөнгө оруулахаар заасны дагуу хөтөлбөрийн хүрээнд олгох санхүүжилт нэмэгдсэнээр хөтөлбөрийн зээл олголт 2.3 дахин нэмэгдсэн байна.
Сэтгэгдэл үлдээх