Ирэх онд инфляц 6.8-8.8 хувьд хүрэх төсөөлөлтэй байна

Ц.Чимэдцэеэ
2024-10-17

Чуулганы нэгдсэн хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын  Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд бодлогын баримт бичигтээ  хувийн хэвшил, бизнес эрхлэгчдээ дэмжинэ гэдэг ч бодит ажил болдоггүй талаар санал, шүүмж хэлж байлаа.

Тэр дундаас УИХ-ын гишүүн Ж.Баярмаа "Монголбанк гадаад валютын ханшийг тогтвортой байлгах болон инфляц бууруулах гэсэн хоёр чиг үүрэг хэрэгжүүлж байна. Энэ хоёр чиг үүрэг чинь харшилдаад байдаг юм биш үү. Тэгэхээр салгаад, гадаад валют барих чиг үүргээ Засгийн газарт шилжүүлбэл гаднын хөрөнгө оруулалтыг танадаг хасдаг үзэгдэл багасах байх гэв.

Тогтоолын төслийг Монголбанк боловсруулан, өнгөрсөн сарын 27-ны өдөр ирүүлжээ. Үүнд ирэх оны инфляцыг 6.8-8.8 хувьд хүрэх эрсдэлтэй хэмээн тусгажээ.

Энэ талаар Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн судалгааны шинжилгээний үндсэн гаргасан тооцоолол хэмээн тайлбарлалаа. Мөн ирэх оны төсвийн зардал нэмэгдсэнийг орлого нэмэгдсэн, Оюу толгойн орлого өссөн шалтгаантай гэв.

Тогтоолын төсөлтэй энд дарж, танилцана уу.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe