11 сарын 1-нээс Зайсангийн хуучин гүүрний хөдөлгөөнийг хааж, буулгана

Ж.Номин
2024-10-17

Түгжрэлийг бууруулах төсөл арга хэмжээний хүрээнд Зайсангийн төмөрбетон 225 метр урт гүүрний өргөтгөл шинэчлэлийн ажлыг гүйцэтгэж буй. Зайсан чиглэлийн буюу баруун талын төмөрбетон гүүрний барилга угсралтын ажил 100% дуусаж, 2023 оны 9 сард зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээсэн.

Харин хотын төв рүү чиглэсэн төмөрбетон гүүрний 21 метр, 18 метртэй дам нуруу цутгалтын ажил бүрэн дуусаж, 25.18 метртэй дам нурууны ажил 20%-ийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.

Үүнтэй холбогдуулан 2024 оны 11 сарын 01-с хуучин гүүрний хөдөлгөөний хааж шинэ гүүрэнд хийгдсэн бохир усны шугамын холболтын ажлыг гүйцэтгэсний дараа хуучин гүүрийг буулгана. Хуучин гүүрийг буулгаж баруун талд шинээр баригдсан гүүртэй ижил гүүрийг дахин барих аж.

Зайсангийн хуучин гүүр нь 1968 онд ашиглалтад орсон бөгөөд их засвар шинэчлэлтийн ажил хийгдэж байгаагүй. Ашиглалтын түвшин D үнэлгээнээс доошоо орсон буюу гүүрийг зайлшгүй шинэчлэх, буулгаж дахин барих шаардлагатай байгаа юм.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe