Пакистан Улс ЭСЯ байгуулж, визний хөнгөлөлт үзүүлэхэд анхаарахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс хүслээ

Ж.Номин
2024-10-18

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Исламын Бүгд Найрамдах Пакистан Улсын Ерөнхий сайд Шехбаз Шарифтай уулзсан. 

Энэ үеэр Пакистан Улсын Ерөнхий сайд Шехбаз Шариф хоёр улсын Элчин сайдын яамыг байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлээд визний хөнгөлөлт үзүүлэх асуудалд анхаарч өгөхийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс хүсжээ.

Түүнчлэн Монгол Улсаас хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн тэр дундаа ноос ноолуур, арьс шир, мах махан бүтээгдэхүүн авах сонирхолтой байгаагаа илэрхийлэн, бодит ажил хэрэг болгох тал дээр анхаарч ажиллахаа онцлон тэмдэглэсэн байна.

Манай улс Исламын Бүгд Найрамдах Пакистан Улстай 1962 оны 7 сарын 06-ны өдөр дипломат харилцаа тогтоосон бөгөөд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамнаас хавсран суудаг аж.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe