Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Исламын Бүгд Найрамдах Пакистан Улсын Исламабад хотноо ажиллаж буй.
Энэ үеэр эх орондоо ирж чадахгүй 27 жил Пакистанд амьдарсан Монгол Улсын иргэн С гэх эмэгтэйтэйн асуудлыг айлчлалын баг шийдэж, эх оронд нь авчрахаар болжээ.
Тодруулбал, Монгол Улсын иргэн С нь 1997 онд ОХУ-д сурч байхдаа Пакистан хүнтэй гэр бүл болж, тус улсад очсон байна. Харамсалтай нь нөхөр нь бурхан болсны дараа буцаад эх орондоо ирэх боломжгүй болжээ. Гадаад харилцааны яам өнгөрсөн хугацаанд тус иргэнтэйгээ холбоотой ажилласны үр дүнд энэ оны наймдугаар сард хоёр хүүхдийг нь Монголд авчирсан байна.
Мөн Пакистан Улсад өнөөдрийн байдлаар гурван Монгол иргэн амьдарч байгаа юм.
Сэтгэгдэл үлдээх