Орон сууцны үнэ 12.2 хувиар өсжээ

Ц.Чимэдцэеэ
2024-10-18

Улаанбаатар хотод есдүгээр сарын байдлаар орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 12.2 хувиар, өмнөх сараас 2.8 хувиар тус тус өссөн байна.

Тухайлбал, шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.39 сая төгрөг болж, Хан-Уул дүүрэгт хамгийн өндөр буюу 4.6 сая төгрөгийн үнэтэй байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 9.6 хувиар, өмнөх сараас 4.0 хувиар өссөн үзүүлэлт юм.

Хуучин орон сууцны хувьд 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.02 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 4.91 сая төгрөгийн үнэтэй байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 13.8 хувиар, өмнөх сараас 2.1 хувиар өссөн үзүүлэлт аж.

Шинэ орон сууцны үнэ Баянзүрх дүүрэгт хамгийн өндөр буюу 19.8 хувь (659.2 мянган төгрөг) өсжээ.

Харин Чингэлтэй дүүрэгт 8.8 хувь буюу 331.7 мянган төгрөгөөр өссөн нь хамгийн бага байна. Хуучин орон сууцны хувьд Сүхбаатар дүүрэгт 28.9 хувь буюу 1102.4 мянган төгрөгөөр өссөн нь хамгийн өндөр, Чингэлтэй дүүрэгт 8.9 хувь буюу 376.6 мянган төгрөгөөр өссөн нь хамгийн бага нэмэгджээ.

 

Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe